fitness
  • 660 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-17

Нэг залуу хайртай бүсгүйдээ 60 сая төгрөгөөр сарнай цэцэг захиалан хүргүүлсэн тухай мэдээлэл цахим орчинд шуугнан тарьж байна. Цэцэг хүргүүлсэн хүргүүлсэн залуу нь Ерөнхий сайдын зөвлөх А.Амундра гэж зарим сайт мэдээлсэн юм.

Энэ мэдээллийг үгүйсгэж А.Амундрагийн өмгөөлөгч О.Санчирбал Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт хандан гомдол гаргажээ.

Гомдол гаргасан өргөдөлд:

2022 оны 11-р сарын 14-ний өдөр хэн нэгэн этгээд найз бүсгүйдээ 60 сая төгрөгийн үнэ бүхий цэцэг хүргүүлсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарж эхэлсэн бөгөөд 11-р сарын 15-нд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх А.Амундра 60 сая төгрөгийн сарнайгаар бэлэг барьжээ” гэсэн агуулга, гарчиг бүхий мэдээлэл нийт 100 гаруй сайтад зохион байгуулалттайгаар тараад байна.

Миний үйлчлүүлэгч энэ мэдээлэлтэй ямар ч хамааралгүй бөгөөд энэ худал мэдээллээс болж түүний гэр бүлд үл ойлголцол үүсэх бодитой нөхцөл бүрдлээ. 
Өөрөөр хэлбэл түүний эхнэр, гурван хүүхдэд нь муугаар нөлөөлж, сэтгэл санаа эрүүл мэндэд нь хохирол учирч эхлээд байна. 

Цаашилбал Ерөнхий сайдын зөвлөх 60 сая төгрөгөөр цэцэг авсан мэтээр ойлгуулж, эдийн засгийн хямралтай хүнд хэцүү үед иргэдийн сэтгэл зүйд худал мэдээллээр бухимдал үүсгэж байна. Нөгөөтэйгээр А.Амундра Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаггүй талаар дурдаж байна.

Иймд энэхүү үйл явдлыг шалгах, Эрүүгийн хуульд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжтэй үйлдлийн эзэн холбогдогчийг тогтоож хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсье гэжээ. 

Бусад мэдээ

Сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-нд байхаар тогтлоо

Сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-нд байхаар тогтлоо

СЕХ-ны саналын үндэслэлэн УИХ-аас 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоо

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн