fitness
  • 628 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-20

сайд Б.Батцэцэг зарим улс орны Гадаад хэргийн эмэгтэй сайд нартай 2023 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр уулзжээ.

НҮБ болон олон улсын бусад байгууллагын хурлын үеэр уламжлал болон зохион байгуулагддаг тус уулзалтад 11 улсын Гадаад хэргийн эмэгтэй сайд оролцож, олон улсын засаглал, тогтолцоо, зэвсэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, худалдаа, олон улс болон бүс нутгийн сорилтуудыг даван туулах арга зам зэрэг асуудлаар санал солилцсон юм.

Түүнчлэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ оны зургаадугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”-ын урилгыг сайд нарт гардуулж, уулзалтын талаар мэдээлэл өгсөн гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээлэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.