fitness
  • 611 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-03

Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээлэл өглөө.

Нийтийн тээврийн газарт 224 автобусаар парк шинэчлэл хийгдсэн ба үлдэгдэл 60 автобусанд карт суурилуулж  үйлчилгээнд гаргахаар бэлдэж байна. Үүний цаана 500-600 гаруй автобусаар парк шинэчлэл хийх үлдсэн.

Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн шинэ чиглэл нээжээ. Тодруулбал Ч:75 буюу Архивын Ерөнхий газраас Сонсголонгоор яваад Таван шар хүртэлх чиглэлд нэмсэн. Энхтайваны өргөн чөлөөнд олон чиглэлийг задалж, богино эргэлттэй болгох гэх мэт шийдлийг хийсэн. Мөн Нисэхийн шинэ эцсээс 3,4-р хорооллын эцэс хүртэлх замд шинэ чиглэл явуулахаар гурван маршрут судалж байна гэв.

Автобуснууд маань өглөөдөө цэвэрхэн гардаг ч хоёр дахь эргэлтээсээ эхлэн бохирддог. Ингэхдээ зорчигчид  и-баримт, чихрийн цаас, ундааны сав, кофений аягаа хогийн саванд биш суусан сандлынхаа хажууд, булан руу чихдэг. Сандлын бариул хугалах нугалах, бүрээсийг цоолох, гутлаараа бохирдуулдаг. Тиймээс шинэ автобуснууддаа ариг гамтай өөриймсөг хандаж, бие биедээ шаардлага тавьж байхыг уриаллаа.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.