fitness
  • 672 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-15

Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 13-ны хооронд нийт 1,174.8 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа.

Үүнээс:

- 818.8 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр,

- 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр,

- 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүллээ.

Нийт 19 төсөлд олгосон зээлийг хаасан.

- 14 зээл бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр,

- 4 зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө,

- нэг зээлийг үнэт цаасаар төлсөн.

Хөгжлийн банк нь 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.

Зээл, хүүгийн үлдэгдлийг ангилбал:

- 29.5 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 787.9 тэрбум төгрөг,

- 70.5 хувь нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.89 их наяд төгрөг байна гэж Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээллээ.

Бусад мэдээ

62 дахь удаагийн "Grammy awards"-ийн онцлох агшнууд

62 дахь удаагийн "Grammy awards"-ийн онцлох агшнууд

Лос Анжелес хотноо 62 дахь удаагийн "Grammy awards"-ийн шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Энэ жи

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн