fitness
  • 729 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-15

Олон Улсын хөл бөмбөгийн холбоо (FIFA)-ны 73-р конгресс Руанда улсын нийслэл Кигали хотод болж 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад үйл явдлуудын товыг баталлаа.

2026 оны ДАШТ-ий нээлтийн тоглолт зургаадугаар сарын 11-д, финалын тоглолт долоодугаар сарын 19-д болно. Тус тэмцээнд нийт 48 баг оролцох ба дөрвөөрөө 12 хэсэгт хуваагдан тоглоно.

Хэсгийг тэргүүлэгч хоёр болон хамгийн өндөр оноотойгоор гуравдугаар байрыг эзэлсэн 8 нийт 32 баг хасагдах шатанд тоглоно.

АНУ, Канад болон Мексик улсын нийт 16 хотод болох нүсэр тэмцээнд Европ тивээс хамгийн олон буюу 16 баг оролцох бол Африкаас 10+1, Азиас 8+1, Умард болон Өмнөд Америкаас тус бүр 6+1, Номхон далайн орнуудаас 1+1 орон оролцоно.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.