fitness
  • 572 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-18

Газрын тухай багц хуулийн төсөлд 35-аас доош насны залуу гэр бүлүүд, дөрвөөс дээш хүүхэдтэй өрхүүд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилж байгаа иргэдэд заавал газар өмчлүүлэх заалтыг тусгажээ. Ингэхдээ дэд бүтцийн төлөвлөлт хийгдсэн газарт газар олгох аж.

Монгол Улсын нийт иргэдийн 19 хувь нь газар өмчилж авсан байдаг. Тэгвэл зорилтот бүлэгт заавал газар олгохоор хуульчилж байна.

Тодруулбал, газар авах зорилтот бүлгийн иргэдэд:

  • Хөгжлийн бэрхшээлтэй 106,000 иргэн
  • Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх 25,000
  • 35 хүртэлх насны залуу гэр бүл 27,338 иргэн
  • 60-аас дээш насны 263,384 иргэн багтана.

Тухайн хуулиар газраа авч чадаагүй байгаа иргэд буюу зорилтот бүлэгт зориулсан хөнгөлөлтийн шинэ хувилбаруудыг тусгагдах аж.

Бусад мэдээ

Сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-нд байхаар тогтлоо

Сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-нд байхаар тогтлоо

СЕХ-ны саналын үндэслэлэн УИХ-аас 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоо

Ариунзул С.
Ариунзул С.