fitness
  • 595 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-20

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэмэлт хоёр эгнээ зам барихад шаардлагатай санхүүжилтийг шийджээ.

Европын сэргээн босголт, Хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Азийн бүс хариуцсан захирал Сюзанна Харгитай нийлбэр дүнгээр 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд 2023/03/16-ны өдөр гарын үсэг зурсан байна.

Энэ хүрээнд Улаанбаатар - Дархан чиглэлийн 204 км авто замын нэмэлт хоёр эгнээ /нийт 4 эгнээ, 2 урсгалтай болгох/ зам барихад шаардлагатай санхүүжилтийг бүрэн шийднэ. Ингэснээр авто замыг дахин зузаатгаж илүү чанартай, даацын зам болгож ашиглалтад өгөх юм.


Одоогоор нэмэлт хоёр эгнээ авто замын нийт ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай  байгааг ЗТХЯ-наас мэдээлсэн. Зам барилгын бэлтгэл ажлыг хоёрдугаар сарын 10-наас эхлүүлж, энэ сарын 25-наас авто замын үлдсэн бүтээн байгуулалтыг үе шаттайгаар гүйцэтгэх юм.

Гүйцэтгэлийн график төлөвлөгөөний дагуу энэ 2023 ондоо багтааж нэмэлт хоёр эгнээ авто замын ажлыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг танилцууллаа хэмээн Сангийн яамнаас мэдээлэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.