fitness
  • 589 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-21

Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-өөс сүүлийн 24 цагт Covid-19 халдвараар 132 тохиолдол шинжилгээгээр батлагдсан болохыг мэдээллээ.

Халдвар авсан иргэдийн 41 нь Улаанбаатар хотын харьяат бол 91 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэхдээ 81 халдвар Өмнөговь аймагт, зургаа нь Төв аймагт, 4 нь Архангай аймагт тус бүр бүртгэгдсэн байна.

Мөн халдвар авсан хүмүүсээс 189 нь эдгэрсэн бол 2800 нь хяналтад байна.

ХӨСҮТ-өөс өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийх үеэрээ Covid-19-ийн халдвар өмнөх долоо хоногтой харьцуулахад эрс өсч байна гэж мэдэгдсэн. Ингэхдээ  BQ.1.2 дэд хувилбар нийт сорьцын 30 хувьд, BF.7 дэд хувилбар 8 хувьд хүрч өссөн нь тандалтаар баталгаажсан.

Мөн эмнэлгийн эмч, сувилагч нар ажлын байрнаасаа халдвар авах тохиолдол нэмэгдсэний зэрэгцээ архаг хууч өвчтэй хүмүүст халдвар хүндээр тусч, нас баралт ч бүртгэгдээд байгаа юм. Иймээс иргэд дотоод орчинд ч амны хаалт зүүж хэвших нь халдвараас сэргийлнэ гэдгийг анхаарууллаа.

Бусад мэдээ

Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгнө

Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгнө

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлаарх нууц санал хураалтад 30 гишүүн түү

Ариунзул С.
Ариунзул С.