fitness
  • 574 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-27

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймагт үхсэн зээрийн сүргийг их хэмжээгээр булж байсан үйлдлийг илрүүлжээ.

Монгол Улсын Засгийн газар ажлын хэсгийг яаралтай байгуулсан бөгөөд үүнд ХЗДХ-ийн Сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн Сайд Х.Болорчулуун,  БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ нар багтжээ.

Дорнод аймагт дараах бүрэлдэхүүнийг ажиллуулж байна.

  • Хууль зүй, дотоод хэргийн яам: Цагдаагийн байгууллага болон Экологийн цагдаагийн албаны шалгалтын хэсэг
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам: Байгаль орчин, салбарын хяналтын ажлын хэсэг
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам: Үхсэн зээрийн асуудлаар мал эмнэлгийн лаборатори бүхий ажлын хэсэг ажиллаж байна.

Ажлын хэсгийн дүгнэлтийг хариу гармагц танилцуулна хэмээн БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.