fitness
  • 786 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-03

2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны Бямба гарагт “Дугуйтай гудамж” төслийн хүрээнд унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөгийг УИД-ийн урд талын Битлзийн талбайд зохион байгуулахаар болжээ.

Өдөрлөгөөр зохиогдох арга хэмжээнүүд:

  • Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ
  • Банкуудын ногоон зээлийн танилцуулга
  • Дугуйн түрээсийн үйлчилгээ
  • Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо
  • Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан
  • Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө
  • Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн
  • Унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэр, үйлчилгээ.

Уг өдөрлөгийн хүрээнд олон арга хэмжээ зохиож, дугуйтай холбоотой байгууллага, клуб, баг тамирчид, сонирхогчид болон бусад байгууллагуудыг оролцуулах зорилготой хэмээн Монголын дугуйн холбооноос мэдээлэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.