fitness
  • 617 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-05

2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 200,873,569 төгрөгийн үнийн дүн бүхий 860,329 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хай би ойл ХК (HBO +14.81%), Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT +14.75%), Крипто Үндэстэн ХК (CNF +4.29%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Стандарт ноос ХК (ALI -14.83%), Ремикон ХК (RMC -9.06%), Ариг гал ХК (EER -7.12%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

-Хөрөнгө оруулалтын сангийн 23,104 ширхэг нэгж эрхийг 17,468,088 төгрөгөөр

-Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 2,086 ширхэг 208,537,420 төгрөгөөр

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 9,986 ширхэг үнэт цаас 998,300,420 төгрөгөөр

-Багцын арилжаагаар нийт 10,256,180 ширхэг үнэт цаас 920,492,155 төгрөгөөр тус тус арилжааллаа.

Өнөөдөр нийт 2,337,394,200 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТOP-20 индекс +0.32 хувиар өсч, 36845.73 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,517,724,321,920 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.