fitness
  • 580 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-13

Сүүлийн өдрүүдэд зарим нутгаар нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч буй. Үүний улмаас малчдын гэр нурж, ашиглах боломжгүй болсон хэд хэдэн тохиолдол гарчээ. 

Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн “Дунд хөх хүрэм толгой” гэдэг газар энэ сарын 10-ны өдрийн 07:00-08:00 цагийн орчим 20 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 12-ны 12:18 цагт хүлээн авчээ. Шуурганд иргэн Б-ийн 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болов.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг 2 дугаар багийн “Муруй” гэдэг газар энэ сарын 10-ны өдрийн 12:00 цагийн орчим 21 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 12-ны өдрийн 16:38 цагт хүлээн авсан байна. Шуурганд малчин Ө-ын 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болжээ.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатансуудал багийн “Өлзий” хороолол энэ сарын 10-ны 13:00 цагийн орчим 19 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг энэ сарын 12-ны өдрийн 16:38 цагт хүлээн авчээ. Шуурганд иргэн Б-ын 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болжээ.

Баянхонгор аймгийн Баянговь сумын Хэлтгий булаг багийн “Зэрэглээ” гэдэг газар энэ сарын 10-ны 12:00 цагийн орчим 32 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 12-ны 16:38 цагт хүлээн авчээ. Шуурганд малчин Б-ийн 5 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болсон байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.