fitness
  • 660 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-13

“Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт”-д шинээр найман төрлийн бүтээгдэхүүнийг нэмжээ.

Үүнд:     

  • LED гэрэл, гэрэлтүүлэг, гудамжны гэрэлтүүлгийн шон, бүх төрлийн гэрэлтүүлэг, түүний сэлбэг материал болон дагалдах хэрэгсэл,
  • Тусгай зориулалтын гутал,
  • Гагнуурын арьсан хормогч,
  • Яс боловсруулж үйлдвэрлэсэн нохой, муурын хоол,
  • Малыг ялган тэмдэглэх хэрэгсэл,
  • Лааны тос, парафин,
  • Галын хор,
  • Гагнуурын электрод зэрэг болно.

Мөн тус жагсаалтад 14 төрлийн бүтээгдэхүүнд нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тусгуулаад байна.

Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолын хүрээнд Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт шинэчлэгдсэнээр импортыг орлох дотоодын бүтээгдэхүүний худалдан авалтыг төрийн худалдан авалтаар дэмжиж, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг болох юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.