fitness
  • 579 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-17

Улаанбаатар хотын энэ оны гуравдугаар сарын орон сууцны үнийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өглөө. 

Энэ оны гуравдугаар сарын байдлаар орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар өсжээ. Тухайлбал шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.51 сая төгрөгийн ханштай байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.80 сая төгрөг байна.

  1. Хан-Уул дүүрэг 3.80 сая төгрөг
  2. Чингэлтэй дүүрэг 3.52 сая төгрөг
  3. Сүхбаатар дүүрэг 3.39 сая төгрөг
  4. Баянгол дүүрэг 3.22 сая төгрөг
  5. Баянзүрх дүүрэг 3.05 сая төгрөг
  6. Сонгинохайрхан дүүрэг 2.49 сая төгрөг гэсэн ханштай байгаа аж. 

Тэгвэл хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.32 сая төгрөгийн ханштай байгаа бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.96 сая төгрөг.

  1. Сүхбаатар дүүрэг 3.96 сая төгрөг
  2. Хан-Уул дүүрэг 3.72 сая төгрөг
  3. Чингэлтэй дүүрэг 3.69 сая төгрөг
  4. Баянзүрх дүүрэг 3.13 сая төгрөг
  5. Баянгол дүүрэг 2.96 сая төгрөг
  6. Сонгинохайрхан дүүрэг 2.50 сая төгрөгийн ханштай байгаа юм. 

 

Эх сурвалж: ҮСХ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.