fitness
  • 716 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-26

Бүгд Найрамдах Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда энэ сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Түүний айлчлалтай холбогдуулан Монгол, Польш хоёр улсын иргэдийн дундаж цалин хөлсийг харьцуулан үзэв. 

2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар Польш улсын иргэдийн нэг сарын дундаж цалин /average salary/ $1,608 буюу ₮5,599,000 байгаа бол Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсдын дундаж цалин ₮1,750,000 байна.
Харин медиан цалин /median salary/-ийн хувьд Польшийнх $1,365 буюу ₮4,751,000 байгаа бол монголчуудын медиан цалин ₮1,285,000 байна. 

Жич: Медиан цалин гэдэг нь нийт НДШ төлж буй иргэдийг цалингийн хэмжээгээр нь нэг цуваанд жагсаахад голд нь байршсан хүний цалин юм. 

Түүнчлэн Монгол болон Польш дахь хүнсний өргөн хэрэглээний 13 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг харьцууллаа. 

Ингэхдээ 2023 оны гуравдугаар сарын байдлаарх үнийн дүнг харьцуулсан ба Польшийн бараа бүтээгдэхүүний үнийг гуравдугаар сарын 31-ний өдрөөрх төгрөгийн ам.доллартой харьцах ханш /₮3,518/-аар бодож монгол төгрөг рүү шилжүүлсэн болно. 

Дээрх графикаас харахад монголчууд Польш улсын иргэдээс 3.2 дахин бага цалин орлоготой ч хоёр орны ихэнх хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ ойролцоо түвшинд байгаа юм. Зарим бараа бүтээгдэхүүн тухайлбал сүү, байцай зэргийг бид польшуудаас ч илүү өндөр үнээр худалдан авч байгаа нь харагдаж байна

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.