fitness
  • 573 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-03

ГЕГ-аас 2023 оны эхний дөрвөн сарын экспорт, импортын мэдээг нэгтгэн хүргэлээ.

Монгол Улсын хэмжээнд 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт импорт 2.7 тэрбум ам.долларт хүрч 311 сая ам.доллар буюу 13.2 хувиар өссөн. Үүнд нөлөөлсөн гол зүйл нь нефтийн бүтээгдэхүүн бөгөөд 44 хувиар өссөн байна.

Мөн машин, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд ангийн импорт 31.5 хувиар өссөн нь импортын өсөлтөд голлон  нөлөөлжээ. Импортын бүтцийг авч үзвэл нийт импортын:

  • 10.8 хувийг хүнсний бүтээгдэхүүн
  • 21.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн
  • 37.3 хувийг автомашин, машин механизм, техник тоног төхөөрөмж тэдгээрийн эд анги
  • 30.8 хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсад 18780 ширхэг суудлын автомашин, 5712 ширхэг ачааны автомашин импортлогдсон байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.