fitness
  • 743 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-11

Монголын хөрөнгийн биржийн мэдээллээр тавдугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 451,813,975 төгрөгийн үнийн дүн бүхий 1,267,431 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Увс чацаргана ХК (CHR +10.50%), Махимпекс ХК (MMX +7.37%), Силикат ХК (SIL +5.30%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -14.83%), Женко тур бюро ХК (JTB -12.91%), Хэрлэн Хивс ХК (HRL -12.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 40,663 ширхэг нэгж эрх 31,037,896 төгрөгөөр,
  • Хөрөнгөөр баталгаажсан 1,032 ширхэг үнэт цаас 103,067,220 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар1,080 ширхэг бонд 108,000,000 төгрөгөөр ширхэг үнэт цаас  төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 693,918,911 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс -0.56% хувиар буурч, 37248.97 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,863,001,072,673 төгрөг боллоо.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.