fitness
  • 575 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-16

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд зөвхөн эрэгтэй хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг “Бид хамтдаа” жишиг төвийн нээлт өнөөдөр боллоо. 

Эрчүүд энэ төвд хандаж ганцаарчилсан болон найз нөхөд, баг хамт олноороо сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ авахаас гадна сэтгэл зүйн болон амьдрах ухааны сургалт авах боломжтой. 



“Бид хамтдаа” төвөөс ажлын бүтээмж муудах, гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцох, стрессдэж бухимдах, санаа зовних гээд өөрт тулгарсан асуудал болон ажил, амьдралаа илүү бүтээмжтэй, ахиц дэвшил, амжилттай авч явахыг хүсэж буй эрчүүд хандан сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ. 

Иргэд сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ авахыг хүсвэл ажлын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт очих болон 77066084 дугаарт залгаж болох юм байна. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.