fitness
  • 650 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-16

Монголчууд бидний нас баралтын тэргүүлэх шалтгаан бол зүрх судасны өвчин. Мөн хөдөлгөөний дутагдлаас улбаатай нас баралтын хувь 6 хувьд хүрчээ.

Тэгвэл 2023 оны туршид хэрэгжих “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны хүрээнд өөрсдийн биеэр үлгэрлэгч, олон нийтийг эрүүл идэвхтэй амьдралын хэв маягт уриалан дууддаг, нийгмийн нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлэх, иргэдэд мэдлэг ойлголтыг түгээхэд чухал хувь нэмэртэй явган алхагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Тус сургалтын хөтөлбөрийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдрал, эрүүл зан үйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох арга зүйд сургах зорилгоор Монголын явган алхалтын холбооны идэвхтэй гишүүдэд зориулан хэрэгжүүлэв.

Сургалтын агуулгад:

  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох арга зүй
  • Эрүүл зөв зохистой хооллолт яагаад чухал вэ?
  • Биеийн жингийн индекс тооцох арга
  • Илчлэг тооцох арга
  • Эрүүл бус хүнсний хэрэглээ
  • Хоол хүнсний аюулгүй байдал гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт орлоо.
  • Сургалтын төгсгөлд үндэсний зан үйлийг шингээсэн “ТҮМЭН” дасгалыг ЭМДМА-ны мэргэжилтэн Х. Бямбасүрэн зааж, хамтдаа хийцгээлээ.

Энэхүү сонирхолтой дасгалыг ютүб хуудсаас “ТҮМЭН” гэж хайхад цахим хичээлийг бичлэгийг олох боломжтой ба гэртээ гэр бүлээрээ, ажил дээрээ хамт олноороо, ууланд алхагчдаараа энэхүү дасгалыг хийх боломжтой юм байна.

НЭМҮТ-ийн ЭМДМА-ны дарга С. Гэрэлмаа, ХСА-ны Ж.Баясгалан дарга болон МЯАХ-ны тэргүүн Б.Болор-Эрдэнэ нар сургалтанд хамрагдсан 25 гишүүдэд сертификат гардуулж, цаашид эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхийг уриалж амжилт хүслээ.

Эх сурвалж: Монголын Явган Алхалтын Холбоо

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.