fitness
  • 557 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-24

Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс агаарын тээврийн үнэ тарифыг буулгахыг үүрэг болгосны дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 


Тодруулбал, нислэг үйлддэг аймгуудын зорчигчид ирэх долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн 50-70 хувийн хямдралтай үнээр зорчдог болох гэнэ. Баян-Өлгий аймаг руу зорчих нэг зорчигчийн хоёр талын нислэгийн тийз өнөөгийн тарифаар 1.6 гаруй сая төгрөг байгаа бол хоёр талдаа 800 мянган төгрөг болж буурах юм.  Ховд, Увс аймаг руу зорчиход 1.6 сая төгрөг зарцуулдаг бол хоёр талдаа 600-650 мянган төгрөгөөр зорчино. Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан, Өмнөговь, Дорнод зэрэг нийт 9 аймаг руу агаарын тээврийн зорчих хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэх асуудлыг энэ удаагийн хуралдаанаар шийдсэн байна.


Үүний зэрэгцээ МИАТ компани орон нутгийн нислэг үйлдэхээр болж байгаа ба ингэснээр үнэ тарифын хувьд буурах магадлалтай гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн