fitness
  • 594 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-26

Иений ханш ам.долларын эсрэг суларч, спот ханш нь 140-ийг давсан нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойших доод түвшин болж байна.

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлнэ гэх хүлээлт зах зээлд бий болсонтой зэрэгцээд ам.долларын ханш өсөх төлөвтэй байгаа нь үүнд голлон нөлөөлж байгаа аж.

2022 оны аравдугаар сараас энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд иений ханш ам.долларын эсрэг  чангарч байсан ч эргэн суларсан нь "Fibonacci"-ийн түвшнийг 50 хувьтай эвдсэн гэж болохоор байна.

"Fibonacci"-ийн давлагаа гэж ч нэрлэгддэг энэхүү томьёолол нь уналтаа эргэн нөхөхийг илэрхийлдэг бөгөөд огцом өсөлт, уналтын хэлбэлзлийг илэрхийлдэг.

“Ам.доллар иений ханш ихэвчлэн их хэмжээгээр хэлбэлздэг. Ирэх долоо хоногт иений спот ханш 143-ыг давах төлөвтэй" гэж “Jefferies”-ийн шинжээчид мэдээллээ.

Г.Хулан

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн