fitness
  • 596 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-02

Нийслэлийн нийтийн эдэлбэрийн газрын хэмжээг тогтоох, ашиглалтын журмыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас боловсруулж, НИТХ-аар батлуулахаар шийдвэрлэсэн.

"Нийтийн эдэлбэрийн газар" гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоосон, төрийн өмчийн газрыг хэлдэг.

Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр барилгажилт, нягтаршил өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа. Иймээс нийслэлийн гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор гарч буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эдэлбэрийн газрыг нэмэгдүүлж, түүний ашиглалтын журмын төсөлд олон нийтээс санал авч байна. Та дараах холбоосоор саналаа өгөөрэй.


Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.