fitness
  • 741 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-06

Хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд сар бүр 100,000 төгрөг олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ХНХЯ)-наас хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ хэрхэн гаргах талаар тодруулахад "Эхлээд УИХ төсвийн тодотголоо хэлэлцэж хуулиа батална. Түүний дараа бид журмаа Засгийн газрын хурлаар оруулж батлуулна. Тиймээс журам ярихад арай эрт байна" гэв.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа "Ойрын хугацаанд холбогдох журам гаргана. Аль болох цахимаар, энгийн, чирэгдэл багатайгаар зохион байгуулна. Иргэд хүсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болох бөгөөд энэ тохиолдолд Хүүхдийн төлөө фонд руу орно" хэмээж байв

Монгол Ардын Нам(МАН)-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл өгөх үеэрээ "Засгийн газраас төсвийн тодотголыг Лхагва гарагт УИХ-д өргөн барина гэсэн. Ингэснээр Пүрэв, Баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ" гэж мэдэгдсэн.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.