fitness
  • 585 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-14

БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд “Бээжингийн Зам харилцааны их сургууль”-ийн бакалаврын сургалтад нийт 60 оюутныг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэгтэйгээр суралцуулах бүртгэл авч байна.

Тавигдах шаардлага, хамрах хүрээ

  • Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийг 80 ба түүнээс дээш дүнтэй суралцаж төгссөн төгсөгчид
  • БНХАУ-ын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутан;
  • БНХАУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн суралцагчид хамрагдана.

Бүртгүүлэх линк: https://digital.mrtd.gov.mn/support

Бүртгэлийн холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд (51)263171 дугаар утсаар холбогдож аваарай.

 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.