fitness
  • 551 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-16

3х3 сагсан бөмбөгийн оны тав дахь удаагийн challenger тэмцээн "Ulaanbaatar 2023" өнөөдөр эхэллээ. Тэмцээн үндсэн хэсгийн шатанд шалгарах эрхийн төлөөх урьдчилсан шатны тоглолтод монголын гурван баг оролцсоноос "Amgalan" баг хэсгийн шатанд шалгарав.

Amgalan баг тэмцээний D хэсэгт нутаг нэгт "Ulaanbaatar MMC Energy", "Sansar MMC Energy" багуудтай тоглоно. Хэсгийн шатнаас хоёр баг хасагдах шатанд шалгарна.

Урьдчилсан шатны тоглолтуудын үр дүн:

  • Amgalan 21-16 Otgontenger Brothers
  • Bayangol Broncos 21-10 Otgontenger Brothers
  • Amgalan 22-15 Bayangol Broncos

Хэсгийн шатны тоглолтуудын хуваарь:

  • 13:15. Ulaanbaatar MMC Energy -
  • 15:05. Ulaanbaatar MMC Energy - Sansar MMC Energy
  • 16:55. Sansar MMC Energy -

Хэсгийн шатны 12 баг Үндэсний соёл амралтын хүрээлэнд хоёр хоног өрсөлдөх бөгөөд шилдэг хоёр баг нь наймдугаар сард Швейцарт болох 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээний нэг, оны долоо дахь мастерс буюу "Lausanne 2023"-т оролцох эрхтэй болно.

"Ulaanbaatar 2023"-ын аваргууд 15 мянган ам.долларын шагналыг авах бол дэд байр 10 000, 3-р байр 6000, 4-р байр 5000 ам.долларыг өвөртөлнө.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.