fitness
  • 660 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-16

Нарны аймгийн гарагууд зэрэгцэн орших үзэгдэл нь ямар нэг төхөөрөмж шаардахгүй харах боломжтойгоороо онцлог. Тэгвэл энэхүү ховор үзэгдэл өнөө шөнө тохиохыг одон орон судлаачид мэдээллээ.

Таван гарагаас Санчир хамгийн түрүүнд үзэгдэнэ. Гарагууд зэрэгцэн байршиж эхлэхэд Тэнгэрийн ван болон Буд маш бүдэг харагдах тул нүдээр шууд харах боломжгүй гэнэ. Харин Бархасбадь гараг хамгийн тод харагдах юм байна.

Үүнийг дараачийн удаа дэлхийгээс харах боломжтой үе 2040 онд тохиох юм. Энэхүү үзэгдэл нь гарагууд нарны нэг талд ойролцоо зэрэгцэн байршихад тохиолддог аж. Мөн энэ сарын 22-нд Ангараг, Сугар, Буд гараг богино хугацаанд зэрэгцээд салах юм байна.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарагууд зэрэгцэн байрших нь цунами, газар хөдлөлт зэрэг гамшиг үүсгэдэг гэж мэдээлдэг. Харин энэ талаар одон орон судлалын мэргэжилтнүүд хэлэхдээ энэхүү үзэгдэл дэлхийд ямар ч нөлөө үзүүлдэггүйг мэдэгджээ.

Эх сурвалж: Star Walk


Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.