fitness
  • 611 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-16

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэгчдийн зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхлүүлэхээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар баримт бичигт гарын үсэг зурлаа. Төслийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг санхүүжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд дараах зорилтыг дэвшүүлэн ажиллах юм. Үүнд:

  • Хүнсний ногооны үйлдвэрлэлийг сайжруулж, хүнсний ногооны импортыг дотооддоо үйлдвэрлэсэн шинэ ногоогоор орлуулах тогтвортой загвар нэвтрүүлэх
  • Тариалалт, ургац хураалтын дараах сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар хүнсний ногооны чанарыг сайжруулах
  • Хүнсний ногооны хэрэгцээг жилийн турш тасралтгүй дотоодоос хангах боломжийг нэмэгдүүлэхийн тулд тариалалт, хадгалалт, боловсруулалтын шинэлэг технологи нэвтрүүлэх
  • Ногоог хүнсэндээ хэрэглэхийн ач тусын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.