fitness
  • 570 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-22

Нийслэл хотын төвлөрөл сааруулах, замын түгжрэлийн эсрэг менежментийн Үндэсний хорооны хуралдаан энэ сарын 20-нд болжээ.

Хуралдааны үеэр Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Төвлөрөл сааруулах, түгжрэлийн менежментийн олон арга хэмжээг зэрэгцүүлэн хэрэгжүүлнэ. Автомашинтай хүмүүсийн 1/3 нь л өдөрт машинаа унаж байхад бидний замын түгжрэл ийм өндөр байгаа.

Түгжрэлийн дарамтыг бууруулахад зарим нэг түр албадлага, хязгаарлалт хэрэглэхгүйгээр зөөллөх боломж хомс. Хааж, боох нь миний арга барил биш учраас өнөөдрийг хүртэл өөр дээрээ шүүмжлэл, бухимдал үүрэх байдлаар түр зохицуулалт хийлгэхгүй ажилласан.

Цаашид нийтийн тээврийн үйлчилгээ сайжрахын хэрээр хувийн машины хэрэглээг хязгаарлах алхмууд хийхээс өөр аргагүй. Ганц аргаар муйхарлаад тэмцэх гээд байгаа хэрэг биш” гэжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.