fitness
  • 573 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-22

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцээрт ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев нар  гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дүрмийн сан нийтдээ 167,4 тэрбум  төгрөгөөр нэмэгдэх бөгөөд талууд ижил тэнцүү 83,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм.

Оросын тал “Улаанбаатар төмөр зам” ХНН-т 5 зүтгүүр нийлүүлэх бол Монголын тал УБТЗ-ын суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, Улаанбаатар зүтгүүрийн депогийн засварын баазыг шинэчлэх, дохиолол холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор 1993, 1995 онуудад Сангийн яамаар дамжуулж авсан Японы МонП-1, МонП-2 гэгддэг 83,6 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийн эргэн төлөлтийн асуудлыг шийдсэн.

Ийнхүү олон жил ужгирч шийдлээ олохгүй байсан УБТЗ-ын их өрийн асуудлыг төр, засаг, УБТЗ-ын удирдлагын уйгагүй зүтгэл чармайлтын үр дүнд шийдсэнээр тус нийгэмлэг хугацаа хэтэрсэн өргүй болохоос гадна УБТЗ-ын санхүүгийн чадавх сайжирч, дүрмийн сан нэмэгдэх боломжтой болж байна.  

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.