fitness
  • 476 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-27

Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн зургадугаар сарын 26-ний өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгджээ.  Иймд тус аймгийн онцгой комисс яаралтай хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргасан байна.

Тухайлбал, аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг зургадугаар сарын 27-ны өдрийн 02:00 цагаас  зургаа хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах;

-Бугат сумд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж зургадугаар сарын 27-ны өдрийн 01:00 цагаас орох гарах хөдөлгөөнийг зургаа хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах;

-Согтууруулах ундаагаар үйлчлэх худалдах үйл ажиллагааг зургадугаар сарын 27-ны өдрийн  02:00 цагаас зургаа хоног түр хориглох;

-Өвчтөний нэг болон хоёрдугаар хавьтлыг яаралтай олж тогтоон тусгаарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх;

-Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бугат сумын Эрүүл Мэндийн Төвд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, хавьтлын ул мөрийг нягтлан, эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох сумын Онцгой комисс, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ЭМТөвийн дарга удирдлагуудад өгч ажиллахаар болжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.