fitness
  • 714 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-28

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын долдугаар сарын хуваарь гарчээ. Уг хуваарьт зарим тэтгэвэр, тэтгэмжийг хоёр удаа олгохоор тусгагдсан байна.

ХХҮЕГ-ын дарга Т.Бадрахбаяраас хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар онцолж тодруулахад "Наадмаар олон хоног амрах учир долдугаар сарын 6-нд бүх хүүхдийн мөнгийг олгоно. Зарим хүүхдийн данс хаагдсан, мэдээлэл нь зөрсөн, шинээр төрсөн хүүхэд хүсэлт гаргаад мэдээлэл нь баталгаажаагүй байснаас хүүхдийн мөнгө олголтоос үлддэг. Иймээс долдугаар сарын 20-нд нөхөн болон дахин олголт хийгдэх юм.

Хасагдсан 9%-ийн мөнгийг 2023 оны нэгдүгээр сараас эхлэн тооцож, нэг хүүхдийн 700,000 төгрөгийг данс руу нь шилжүүлнэ. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 110,000 гаруй хүүхэд бий.

Шинээр төрсөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хүсэлтийг ehalamj.mnE-mongolia.mn системээр бүртгэж байгаа.

2023 оны долдугаар сарын 6-нд Монгол Улсын нийт 1.2 сая хүүхдэд буюу 100%-д мөнгөн тэтгэмж олгоно" гэв.

Жишээлбэл долдугаар сарын 4-нд мөн наадмын өдрүүдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргавал долдугаар сарын 20-нд олгох юм хэмээн тайлбарлалаа.


Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.