fitness
  • 562 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-04

Төрийн эрх бүхий албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтаан холбогдох байгууллагуудад хүргүүлдэг. УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ бүртгэж, жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан нийтэд мэдээлдэг хуультай. Үүний дагуу УИХ-ын гишүүдийн хөрөнгийн мэдээллийг АТГ-аас мягмар гарагт нээлттэй болгов.   

Тэгвэл төрийн гурван өндөрлөгийн хөрөнгө орлогын мэдүүлгийн мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 

  • Өөрийн орлого: 103 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого: 0 төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 162 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууц, нэг зуслангийн байшин
  • Тээврийн хэрэгсэл: 284 сая төгрөгөөр үнэлгээ бүхий Harley Davidson, Harley Davidson-1, Lexus 570-1, Mercedes Benz, ML320 машинтай.
  • Газар: 1.5 га газар
  • Үнэт эдлэл: 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэл
  • Хадгаламж: 900 сая
  • Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс Тавантолгой ХК 1072ш, Аялал жуулчлалын Илт Хан ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

  • Өөрийн орлого: 249  сая төгрөг
  • Гэр бүлийн орлого: 15 сая төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 364 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц
  • Тээврийн хэрэгсэл: 30 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Highlander- 1
  • Мал, аж ахуй: 200 саяар үнэлэгдэх хурдан удмын адуу-5, адуу-23, үхэр-83, хонь-154, ямаа-149
  • Үнэт эдлэл: 67 сая
  • Хадгаламж: 26 сая
  • Бэлэн мөнгө: 64 сая
  • Авлага: байхгүй
  • Зээл: байхгүй
  • Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: "Херо энтэртайнмент групп" ХХК-ийн 50 хувь, "Хүлэг контент" ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг.

УИХ-ын дарга Г.Занданшатар

  • Өөрийн орлого: 58 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого: 268 сая төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 1.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний талбай.
  • Тээврийн хэрэгсэл: 80 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan, Murano
  • Мал, аж ахуй: Байхгүй
  • Газар: 4.9 сая төгрөгийн үнэлгээ бүхий 699м2 газар
  • Үнэт эдлэл: 130 сая төгрөгийн үнэт эдлэл
  • Хадгаламж: 112  сая төгрөг
  • Авлага: Байхгүй
  • Зээл: 130 сая төгрөг
  • Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Монитор консалтинг групп ХХК-ийн 100 хувь, Нэгүн кашмер ХХК-ийн 49 хувь, Монголиан Силикон Валлей ХХК-ийн 30 хувийг тус тус эзэмшдэг.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.