fitness
  • 625 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-18

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ оны зургаадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, батлуулжээ.

Ингэснээр эрүүл мэндийн даатгалын санг  батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах, иргэн даатгуулагчдын амь насыг аврах, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах, иргэдийг эрүүл мэндийн асуудлаас үүсэх санхүүгийн эрсдэлээс  хамгаалах, үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах, тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Тогтоол, журмуудад орсон өөрчлөлтүүдийг цувралаар танилцуулж байна.

  • Амбулаторийн тусламж, үйлчилгээг, амбулаторийн хяналтын үзлэгийн багцуудын тарифыг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлэв
  • Монгол Улсын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй халдвар болон халдварт бус өвчлөлийн хяналтыг сайжруулах зорилгоор зүрх судасны өвчин, дотоод шүүрлийн эмгэгийн хяналт, хоол боловсруулах замын эмгэгийн хяналт гэсэн оношийн хамааралтай бүлгийг шинээр үүсгэж, амбулаторийн хяналтын үзлэгийн тарифыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ хэмээн ЭМДЕГ-аас мэдээлэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.