Баян-Өлгий аймагт энэ сарын 18-ны орой орсон хүчтэй аадар борооны улмаас Өлгий сумын 2,3,4,12,13 дугаар багуудад үер бууж, айл өрхүүд усанд автсан.
Үүнтэй холбогдуулан үерийн дараах хор уршгийг арилгах, усанд автсан гудамж, талбайг цэвэрлэх,
- Цэвэрлэгээ зохион байгуулах,
- Иргэдийг цэвэр усаар хангах,
- Тээврийн хэрэгслээр хангах,
- Барилга, дэд бүтэц зам тээвэр,
- Цахилгааны аюулгүй байдлыг хангах,
- Халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх,
- Бохирдсон худаг, муу усны цооног ариун цэврийн газрын нүхийг /нүхэн жорлон/ аюулгүй болгох,
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, эрүүл ахуйн зөвлөмж өгөх, сурталчилгаа хийх,
- Аюулгүй байдал хэв журмын асуудал хариуцсан, Тусламж, хүмүүнлэгийн ажил зохион байгуулах,
- Ариутгал, халдваргүйжүүлэлтийн,
- Хохирлын хэмжээ тогтоох зэрэг ажлын хэсгүүдийг байгуулжээ.
-122453-1608335314.jpeg)

-122518-429411440.jpeg)
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид үерийн усыг тогтоосон газарт асгах, гарсан хог хаягдлыг нэгдсэн хогийн цэгт буулгах ажилд хяналт тавьж буй ажээ.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын газар