fitness
  • 602 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-08

Туул голын салаанаас нэр хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон харамсалтай хэрэг гарчээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Туул” голын салаанд 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс наймдугаар сарын 6-ны өдрийн 16:32 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна. 

Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход хаяг, нэр тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэй хүний цогцос “Туул” голын салаанд хайргадаж тогтсон байсныг 10 минут ажиллан гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн аж

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.