fitness
  • 554 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-21

Шинэхэн адал явдлаар дүүрэн 2023 хичээлийн шинэ жил айсуй. Эрдэм ном, инээд хөөр цалгисан цэцэрлэг сургуульдаа орохдоо хүүхэд багачууд маань төдийгүй эцэг эхчүүд маань хүртэл догдлон хүлээдэг билээ.


Хүүхдийн сурах идэвх, биеийн өсөлт хөгжилд хүрээлэн буй орчин тэр дундаа 5 мэдрэхүйгээр дамжуулан хүрч ашиглаж буй тэдгээр хэрэгслүүд чухал байр суурь эзэлдэг. Тиймээс үнэрлэх, амтлах, хүрэх, харахад хүртэл сонирхол татах, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүүхдэд тусгайлан зориулсан сурагчийн ширээ, цүнх, дэвтэр, үсэг бал гээд хэрэгтэй бүхнийг нэгтгэсэн “Back to school” худалдаа энэ сарын 21-ний өдрөөс эхлэн 23-ний  өдрийг дуустал өдөр бүр 11.00-20.00 цаг хүртэл Галлериа Улаанбаатар худалдаа үйлчилгээний төвийн 1 давхарт зохион байгуулагдахаар боллоо.

Дэлхийн болон дотоодын тэргүүлэгч хүүхдийн брэндүүдийг нэгтгэсэн тус худалдаанд гэр бүлээрээ зорин ирж бяцхан үрсээрээ сонголт хийлгэнгээ тохь тухтай ресторануудын амтат хоолыг зооглон бүхнийг амжуулсан хөгжилтэй нэгэн өдрийг өнгөрүүлээрэй.


Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.