fitness
  • 535 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-21

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны төлөөллүүдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсон, шийдлийн талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотод 1400 гаруй СӨХ байдаг. Өнөөдрийн уулзалтад түүврийн аргаар сонгосон 30 СӨХ-ны төлөөлөл оролцсон юм.

СӨХ-дын төлөөллүүдээс нийтийн орон сууцанд амьдарч байгаа хүн бүр дагаж мөрдөх дүрэм, журмыг боловсруулж, мөрдүүлэх, дундын өмчөө хамгаалахад иргэдийг идэвхжүүлэх, оршин суугчдыг соёлжуулж, СӨХ-г хөрөнгийн менежментийн компани болгон хөгжүүлэхэд төрийн оролцоо чухал байгааг онцолж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “СӨХ бол иргэдтэй тулж харьцдаг анхан шатны байгууллагын нэг. СӨХ-дтой холбоотой маш олон асуудал бий. Тиймээс өнөөдрийн уулзалтаар СӨХ-дын төрийн байгууллагуудтай харилцах харилцаа, уялдаа холбоог сайжруулж, асуудлуудаа нэгтгэн, шийдэл эрэх боломж бүрдэх болов уу.

Мөн СӨХ-дыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах, чиг үүргийг нь тодорхой болгох зорилгоор хуулийн төслийг шинэчлэн найруулж байгаа. Энэ зун болсон үерийн гамшгийн дараа СӨХ-ны чиг үүрэг ямар байх хэрэгтэйг иргэд болон холбогдох албаныхан ойлгосон байх. Тиймээс эрх зүйн шинэчлэл хийж байж олон асуудлыг цэгцлэх боломж бүрдэнэ” хэмээсэн юм.

Уулзалтын үеэр СӨХ-ны төлөөллүүд орцондоо бие засдаг, унтдаг, хогоо хаядаг иргэд, оршин суугчдын хандлагыг өөрчлөхөд УИХ-ын түвшинд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.