fitness
  • 516 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-23

Ес хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Гэвч ашиглалтад ороогүй, засвар нь бүрэн дуусаагүй сургуулиуд нийслэлд байна.  

Нийслэлийн ерөнхий боловсролын  тавдугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил гацсан талаар бид өмнө нь мэдээлсэн. бага сургуулийн барилгыг  2018 онд барьж эхэлжээ. 

Энэ хугацаанд Чингэлтэй дүүргийн бага сургуулийн хүүхдүүд Хөдөлмөрийн дээд сургуульд хичээллэсэн байна. Энэ сургуулийн байр бага ангийн хүүхдүүд хичээллэхэд тохиромжгүй, ангиуд нь харанхуй, хүйтэн. Гэвч энэ хичээлийн жилд хүүхдүүд дахин энд хичээллэнэ. Иймд Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг өчигдөр тус сургууль дээр ажиллажээ.


Сургуулийг барьж буй “ПГС” ХХК өргөтгөлийг барих дөрвөн тэрбумын тендерт 4.6 тэрбумын саналаар ялжээ. Ингээд ажлаа эхэлсэн ч дахин 2.9 тэрбум төгрөгийг  улсаас шийдэж өгөхгүй бол барилгыг ашиглалтад оруулж чадахгүй болсон аж.  УИХ-ын гишүүн М.Оюунчимэг барилгын ажлын дутуу үлдсэн таван хувийг гүйцээх 2.9 тэрбум төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгуулна, ажлаа хурдан дуусгаад хүүхдүүдийг аюулгүй, эрүүл орчинд сургах боломж олго гэдэг шаардлагыг компанийн удирдлагуудад тавьжээ.

 


Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.