fitness
  • 556 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-24
  • Жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
  • Тэмцээний эмэгтэй -44 кг жинд Тогтбаатарын Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ
  • Тэрээр Зүүн Азийн залуучуудын наадамд түрүүлээд байв

Жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хорватын нийслэл Загреб хотод өчигдөр эхэллээ. Дэлхийн 64 орны 576 тамирчин оролцож буй тэмцээний Монголын шигшээ багийн 20 жүдоч зорьсон юм.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -44 кг жинд Тогтбаатарын Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ. Турк, Колумби, Өмнөд Солонгос, Испанийн бөхчүүдийг өвдөг шороодуулсан тэрээр финалд Бразилын тамирчинд ялагдсан юм.

Т.Отгонжаргал нь өчигдөр өндөрлөсөн Зүүн Азийн залуучуудын наадамд түрүүлээд байв.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын зургаан тамирчин зодоглосноос эрэгтэй -50 кг жннд Чойжилжавын Төгөлдөр хүрэл медалийн төлөө барилдан ялагдаж 5-р байр эзэлсэн байна.

Харин өнөөдөр эрэгтэй -60, -66, эмэгтэй -48, -52 кг жинд монголын 6 жүдоч барилдана.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.