Монгол улсын нүүрсний нийт нөөц 173 тэрбум тонн, нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт жагсдаг судалгаа гарсан. Тус салбарын эрдэмтэд Монголчуудыг хэдэн үеэр ньтэжээх нүүрсний нөөц бий ч гэлцдэг. Гэтэл манай улс урдхөрш /БНХАУ/-аас “Хагас коксжсон нүүрс” авах шийдвэртхүрч олон нийтэд асуудал томоор дэвэрч эхлэсэн юм.
Өнгөрсөн хэд хоногийн өмнө Эрчим хүчнийсайд Б.Чойжилсүрэн “177 тэрбумаас 30 орчим тэрбумтөгрөгөөр асаагч авна. Үлдсэн 147 тэрбум төгрөгөөрБНХАУ-аас хагас коксжсон нүүрс худалдан авна” гэсэн ньнийслэлйн иргэдийг ихээхэн бухимдуулж байна.
Коксжих буюу хагас коксжих нүүрс гэж юу вэ
Коксжуулах ба хагас коксжуулах аргаар ихэвчлэн сайнчанарын нүүрс тухайлбал, коксждог болон чулуун нүүрсийгөндөр температурт (900-1100oС) боловсруулж, хартөмөрлөгийн үйлдвэрийн чухал хэрэгцээттүлш, ангижруулагч кокс, байгаль орчинд хоргүй утаагүйтүлш, нүүрсжсэн нүх сүвэрхэг материал зэрэг үндсэн хатуубүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг.
Хүрэн (исэлдсэн) нүүрс, занар зэрэг нь өндөр температурткоксжуулж, сайн чанарын кокс гарган авахадтохиромжгүй, бүхэллэг болон нүх сүвэрхэг чанар муутай. Иймд түүнийг харьцангуй нам температурт (600-700oС) коксжуулж, (энэ тохиолдолд хагас коксжуулалт гэнэ) үндсэнбүтээгдэхүүнээр хагас кокс, шингэн давирхай гарган авдаг.
Коксжуулалтын процессын үндсэн түүхий эдийг коксжихнүүрс гэж нэрлэх ба барьцалдах чадвараар сайн, төмөрлөгийн үйлдвэрт хэрэглэхэд тохиромжтой, урвалдорох идэвхи сайтай кокс үүсгэж чадах нүүрсний холимгийгкоксжуулждаг. Тэр нь хүхэр, үнс, чийг багатай байх ёстой. Коксжуулалтыг коксын зууханд явуулах бөгөөд нүүрснийхольцыг урьдчилан нунтаглан шигшсэн байна. Бэлтгэсэнхолимогоор коксын зуухны улайсгасан тасалгааг дүүргэхбөгөөд нүүрсний дээр дэгдэмхий хэсгүүд чөлөөтэй байхаарзай үлдээдэг.