fitness
  • 580 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-11

Монгол Улс 2023 оны эхний найман сарын хугацаанд 5.9 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Импортоор нийлүүлсэн барааны 95.6 хувийг валютын төлбөртэй худалдаа, 1.8 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 1.5 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа тус тус бүрдүүлснийг Гаалийн Ерөнхий Газар мэдээллээ.

Импортын үнийн дүнг харвал 21.1 хувийг нь нефтийн бүтээгдэхүүн, 7.6 хувийг суудлын автомашин, 4.6 хувийг ачааны автомашин, 2.1 хувийг цахилгаан эрчим хүч тус тус бүрдүүлж байна. Ялангуяа өмнөх онуудад жил бүр 20-40 хувиар өсөж байсан суудлын автомашин болон ачааны автомашины импорт харьцангуй буурсан байна.

2022 оны эхний найман сард 47.7 мянган ширхэг 396 сая ам.долларын үнийн дүн бүхий автомашин импортолж байсан бол 2023 онд 46.8 мянган ширхэг 453.1 сая ам.долларын автомашин худалдан авчээ. Мөн ачааны автомашины импортын үнийн дүн болон тоо ширхэг харьцангуй буурсан байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.