fitness
  • 501 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-26

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопинтай уулзаж, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улсад бүртгэлтэй автомашинаар БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх, хятадын нутаг дэвсгэрээс гуравдагч улс руу тээвэрлэлт хийх боломж бүрдэж байна.Аялал жуулчлалын захиалгат тээвэр буюу 8-аас дээш хүний суудалтай машинаар Бээжин, Тяньжин, Хөххот болон бусад хотууд руу тээвэрлэх боломжтой болж байна.

Түүнчлэн далайд гарцгүй манай орны хувьд монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин далайн боомтоос, эсхүл далайн боомт руу авто замаар тээвэрлэлт хийх боломж бүрдлээ.
Тодруулбал, БНХАУ-ын нутгаар дамжин Казахстан, Киргиз зэрэг улсаар дамжин Европын улсууд руу тээвэрлэлт хийх боломжтой болно. Ингэснээр Казахстан, Киргиз, Узбекистан зэрэг улсуудаас Монгол Улс руу хийгдэж буй тээвэрлэлтийн зай 1200-1500 орчим км-ээр богиносох тул тээврийн үнэ буурах боломжтой.

Тээврийн үнэ буурвал дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурна. Манай улс зөвхөн ОХУ-ын нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт хийх ганцхан гарцтай байсан бол БНХАУ-ын нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт хийх боломж нэмэгдлээ.

Цаашид Монгол Улсын нутгаар хийгдэж буй дамжин өнгөрөх тээврийн хэмжээ ч үлэмж нэмэгдэнэ.

Эх сурвалж: ЗТХЯ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.