fitness
  • 509 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-27

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг Япон улсын олон улсын хамтын ажиллагааны агентлаг болон Японы шинжлэх ухаан, технологийн агентлагийн төслийн багийн төлөөлөгчидтэй уулзлаа.Уулзалтаар Монголын Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран "Генийн едитинг технологиор ямааны ноолууран ашиг шимийг чанаржуулах" туршилтын төслийг 2021 оноос эхлэн 2023 оны 3-р сар хүртэл хугацаанд хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрснийг онцоллоо.

Тус төсөл нь Монгол ямааны биологийн нөөцийг ашиглан дэлхийн стандарт, үйлдвэрлэлийн шаардлагад нийцсэн чанартай ноолуур бүхий ямааны цөм сүргийг олноор бий болгох асуудлыг шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн түвшинд судлан шийдвэрлэж Монгол улсын мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.