fitness
  • 654 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-05

Намрын бүх нийтээр мод тарих өдрүүд энэ сарын 4-нөөс эхлээд байна. Мод тарих өдрүүд аравдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.

Хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. 

Нийслэлийн Байгаль Орчны Газраас мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриаллаа.

Энэ намар дараах найман байршилд мод тарих ажлыг зохион байгуулах юм байна.

Байршил, цагийн хуваарь:

 
 
 
 
 
 
 
  1. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн
  2. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас
  3. Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”
  4. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”
  5. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”
  6. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”
  7. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам
  8. Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар"

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн