fitness
  • 532 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-11

УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өчигдөр мэдээлэл хийсэн. Тэрээр  "УИХ-ын хянан шалгалтын тухай хууль батлагдсан. Ингэснээр төрийн босоо хариуцлагын тогтолцоо бус хариуцлага хяналтын тогтолцоог бий болгосон. Мөн  D-parliament цахим системийг нэвтрүүлээд жил гаран болж байгаа бөгөөд энэхүү цахим системийг хөгжүүлэн D-petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг боловсруулж дуусаж байгаа.

Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдааны ширээ, сандлыг 50-иар нэмнэ. Үүнийг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсын парламентын хамтын ажиллагааны хүрээнд бэлэглэхээр болсон. Өмнө нь Лаосын тусламжаар хийж байсан.

Харин цахим системүүд болон микрофоныг КОЙКА-гийн тусламжаар шинэчилж байв. Гэвч уг бүтээгдэхүүн нь ахин үйлдвэрлэхээ больсон учир шинэчлэх боломжгүй болж, хугацаа нь дууссан. Тиймээс ирэх онд 12 тэрбум 669 сая төгрөгөөр шинэчилнэ. Энэ бол гишүүдийн тоо нэмэгдсэнээс үл хамааран шийдэгдсэн асуудал байсан" гэлээ. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.