fitness
  • 658 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-14

НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг ирэх долоо хоногоос олгож эхэлнэ. Буцаан олголтод 2023 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримт буюу аравдугаар сарын 8-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн дүн хамаарна. Энэ сарын сугалааны тохирол аравдугаар сарын 18-нд болно. НӨАТ-ын сугалааны тохирлыг сэргээсэн бөгөөд сугалааны тохиролд:

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
  • 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авах боломжтой.

Өнгөрсөн есдүгээр сард хоёр хүний баримтын найман орон таарсан. НӨАТ-ын урамшууллын сугалааны өнгөрсөн есдүгээр сарын тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдсан. Тус тохиролд 2023 оны наймдугаар сарын 01-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 12:59 цагаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 43 204 893 баримт хамрагдсанаас:

  • 8 орон таарсан 2,
  • 7 орон таарсан 2,
  • 6 орон таарсан 40,
  • 5 орон таарсан 393,
  • 4 орон таарсан 3853,
  • 3 орон таарсан 38984 баримт тохиролд таарч азтан болсон.

Шинэчлэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.