fitness
  • 496 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-24

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны Амины орон сууцны 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 22:57 цагт хүлээн авсан байна.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:11 цагт очиход иргэн Т-ын 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Уг гал түймэрт иргэн Т/41 настай, эрэгтэй, Дорнод аймгийн харьяат/, овог, нэр тодорхойгүй 1 иргэн, нийт хоёр хүн өртөж амиа алджээ.

Сэрэмжлүүлэг: Хүйтэн, сэрүүний улирал эхэлж буйтай холбоотойгоор ард иргэд дулаалга, галлагааг эрсдэлгүй хийж, зуух, яндангийн хэвийн ажиллагааг тогтмол шалган, болзошгүй аюулаас өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалахыг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.