fitness
  • 466 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-26

Саудын Араб улсын Рияадх хотноо үргэлжилж буй “World Combat games”-ийн жюү жицүгийн -52 кг-ийн жинд Дэлхийн чансааны эхний 8 тамирчин өрсөлдөж байна. Тус жинд "Гаруда" академийн тамирчин Ганбаатарын Монголжин өрсөлдөгчөө дарааллан ялснаар хүрэл медаль хүртлээ.

Дэлхийн тулааны спортын наадамд чансаандаа эхний 8-д бичигддэг шилдэг тамирчдыг урьж оролцуулдаг. Энэ удаагийн наадамд Монгол улсаас жюү жицү, сүмо, самбо бөхийн төрлүүдэд тамирчид өрсөлдөж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус наадмаасЖюү жицү 1 мөнгө, 1 хүрэл, Сүмо мөнгө, Самбо бөхийн төрөлд хүрэл медаль зүүгээд байна. Дэлхийн тулааны спортын наадам энэ сарын 20-30-ны өдрүүдэд болж байгаа аж. Наадмыг зохион байгуулагч орны зүгээс нийт 16 төрлөөр 80 орны 1700 гаруй тамирчныг урьжээ.

Өнөөдөр пара жюү жицүгийн тамирчин Э.Батболд дэвжээнд гарч барилдах хуваарьтай байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.