fitness
  • 470 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-07

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хүүхэд хамгааллын тухай шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулжээ.

Ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, гишүүдээр Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, М. Оюунчимэг, Б.Бейсен, П.Анужин нар сонгогдсон байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн энэ сарын хэлэлцэх асуудлуудын жагсаалтад Бизнес эрхлэх эмэгтэйчүүдийг дэмжих тухай хуулийн төслийг нэмэх санал гаргасан. Үүнийг гишүүдийн 70 хувь нь дэмжиж, баталжээ. Энэ сард хэлэлцэх бусад асуудлууд:

  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл,
  • Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл,
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Эх сурвалж: Монгол Улсын Их Хурал

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.