fitness
  • 528 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-07

"Худалдаачин үндэстэн-2023" анхдугаар форумыг "Дорнын түншлэл" бизнесийн зөвлөлөөс энэ сарын 11-нд зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр Монгол, Хятад хоёр улсын эдийн засгийн орчин, хууль, дүрэм журам, хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулах юм.

Үүнд оролцсоноор хоёр орны олон улсын худалдаа, тээвэр ложистик, хил боомт, гадаад хөрөнгө оруулалт, татварын орчны талаарх мэдээллүүдийг авах боломжтой.

Түүнчлэн Хятадын хил дамнасан цахим худалдааны чөлөөт бүсийн судалгаагаар мэргэшсэн судлаачдын бүтээл, эрдэм шинжилгээний сүүлийн үеийн мэдээллийг эх сурвалжаас нь авч цаашлаад хоёр талын төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны багийн гишүүн болох бололцоог уг форум олгох юм байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.